Дархан-ХААИС-ийн Агроэкологи, бизнесийн сургуулийн 2025-2026 оны хичээлийн шинэ жилийн нээлт болон мэргэжил сурталчилах нээлттэй өдөрлөг боллоо.
Энэхүү арга хэмжээнд Дархан сумын Засаг дарга Т.Тулгаа, ХХААХҮЯ-ны сайдын зөвлөх, ҮАБЗ-ийн зөвлөх, ШУ-ны доктор, профессор Ч.Тунгалаг, УГТЭШХ-гийн захирал, ШУ-ны доктор, профессор Н.Баярсүх, ХААИС-ийн Гадаад харилцаа, түншлэлийн албаны дарга, доктор, профессор Ц.Сүхтулга нар уригдан оролцож, Дархан хотын иргэд, сургуулийн эрдэмтэн багш, судлаачид, оюутан, сурагчдад хичээлийн шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлэв.
Мэргэжил сурталчилах нээлттэй өдөрлөгийн үеэр тус сургуультай хамтран ажилладаг аж ахуйн нэгж байгууллагууд, төгсөгчдийн компаниуд, Европын холбооны санхүүжилттэй “Найрамдал” төслийн гарааны бизнес эрхлэгчид зэрэг 25 гаруй байгууллага оролцож, өөрсдийн үйл ажиллагаа, бүтээгдэхүүн үйлчилгээг танилцуулан, оюутан сурагчдад мэргэжлийн чиг баримжаа олголоо.











